Брайн ERP систем


Брайн ERP

Брайн ERP систем нь бизнесийн байгууллагад зориулсан санхүү нягтлан бодох бүртгэлийн цогц систем.

Бид системээ сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох MS Visual Studia .NET 2010, Oracle өгөгдлийн бааз дээр хөгжүүлсэн. Oracle нь мэдээллийн нууцлал өндөр, найдвартай ажиллагаатай, мэдээлэл боловсруулах хурд өндөртэй, шалгарсан технологи юм.

Санхүүгийн бүртгэлийн систем

Брайн санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын тухай хууль болон Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу боловсруулагдсан систем юм.

  • Гүйлгээний дэлгэрэнгүй журнал хөтөлж, шалгах баланс, гүйлгээ баланс, ерөнхий журнал, ерөнхий дэвтрийг тооцоолж гаргана.
  • Нэг болон олон хэрэглэгчийн горимд ажиллах боломжтой.
  • Тайлангийн үзүүлэлтээс тухайн дүн хэрхэн гарсныг дэлгэрүүлэн задлан харах боломжтой. /Drill Down/
  • Валютаар гүйлгээ хийх боломжтой.
  • Хэрэглэгчийн эрхийн зохицуулалттай.
  • Үндсэн хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ, капиталжуулалт, элэгдэл зэрэг бүх бүртгэлийг хөтөлнө.
  • Бараа материал, авлага, өглөгийн насжилтын тайлантай.
  • Мөнгөн урсгалын хяналтын системтэй.
  • Хүссэн мэдээллээ Excel, PDF, XML  файл рүү экспортлох, шаардлагатай мэдээллийг Excel файлаас татах боломжтой
  • НӨАТ борлуулалт, худалдан авалтын журнал/VatEntry/ -ын файлыг програмаас экспортлоно.
  • Анхан шатны маягтууд хэвлэнэ.

 

Цалингийн систем

Цалингийн тооцоог тогтмолоор, цагаар, ажлын нярадаар тооцоолох бөгөөд сард хэдэн ч удаа цалин бодох боломжтой. Санхүүгийн систем, цалингийн систем болон хүний нөөцийн системтэй уялдаж ажиллана.

  • Байгууллагын онцлогт тохируулан ашиглах боломжтой, хүссэн байдлаар томьёо зохиох боломжтой.
  • Журналын мэдээллийг Excel файл руу хөрвүүлэх боломжтой.
  • Жирэмсний амралт, лист тэтгэмж, ээлжийн амралтыг хуулийн дагуу бодно.
  • Ээлжийн амралтын мөчлөгийг тооцоолон хянах боломжтой.
  • НДШ, ХАОАТ болон банкны тайлангуудыг гаргана.
  • Байгууллагын дотоод хэрэгцээнд тохирох тайлан мэдээллийг хүссэн байдлаар гаргах боломжтой.
  • Цалингийн мэдээллийг ажилтан тус бүрт мэйлээр илгээнэ.
  • Ажилтан цалингийн мэдээллээ өөрийн бүртгэлээр нэвтрэн харах боломжтой.
  • Татварын суутганы файлыг програмаас экспортлоно.

 

Хүний нөөцийн удирдлагын систем

Байгууллагын хүний нөөцийн менежер нь төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих,  хүний нөөцийн удирдлагыг дэмжих сургалт, үнэлгээ, урамшууллын бодлогыг уян хатан  загварчлах боломжтой систем юм.

  • Боловсон хүчний дэлгэрэнгүй мэдээллийн санг бүрдүүлж, байгууллагын хэрэгцээнд бүрэн ашиглах боломжтой.
  • Ажилтан бүр дээр хөдөлмөрийн гэрээ хийж цалин урамшуулалтай холбоотой бүх бүртгэлийг бүртгэж баталгаажуулах боломжтой.
  • Ажилчдын амралт, чөлөө, томилолт зэргийг төлөвлөж бүртгэх боломжтой
  • Ажилчдын шилжилт хөдөлгөөн, тэтгэвэрт гарсан, чөлөөлөгдсөн, халагдсан ажилчдын бүртгэл түүхийг харуулна.
  • Ажилчдын анкетыг үндсэн загвараар болон дурын үзүүлэлтээр загвар зохиож програмаас шууд хэвлэнэ.
  • Олон салбар компанитай группын хэмжээнд мэдээллийг нэгтгэж ашиглах боломжтой.
  • Байгууллагын онцлогт тохируулан Үнэлгээ, Урамшууллын системийг уян хатан загварчлах боломжтой.
  • Байгууллагын салбар хэлтэс тасгаар орон тоо болон төсөв төлөвлөлтийг бүртгэснээр холбогдох зардалтай холбох хянах мэдээлэл авах боломжтой
  • Хүний нөөцөд хэрэгцээтэй өдөр тутмын мэдээллийн алертын системтэй. Жишээ нь: Туршилтын хугацаа дуусч байгаа, хөдөлмөрийн гэрээ дуусч байгаа, төрсөн өдөр нь болж байгаа ажилчид г.м
  • Хүснэгтэн мэдээллийг хэвлэх, Excel, PDF, XML  файл руу экспортлоно.
  • Байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бүх төрлийн тайлан статистик мэдээллүүдийг гаргана.
  • Цаг бүртгэлийн систем болон Цалингийн системтэй нягт уялдан ажиллах боломжтой

Албан бичиг хөтлөлийн систем

  • Байгууллагын ирсэн, явсан, архив бичиг баримт болон бусад албан бичгийг бүртгэх боломжтой.
  • Ажилтантай холбоотой Тушаал, Гэрээ, Шийдвэр зэргийг бүртгэнэ.
  • Албан бичгүүдийг үндсэн загвараар болон тухайн байгууллагын албан бичгийн загвараар програмаас шууд хэвлэх боломжтой.
  • Байгууллагын хэрэгцээнд шаардлагатай ирсэн, явсан албан бичгийн  тайлан, ажилтантай холбоотой албан бичгийн тайлан болон байгууллагын дотоод журамтай холбоотой тайлангууд гаргах боломжтой

 

Цаг бүртгэлийн систем

Цаг бүртгэлийн систем нь байгууллагын ажилчдын цагийн тооцоог гаргаж цаг ашиглалтыг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хүний нөөцийн системээс ажилчдын мэдээллийг авах, Цалингийн систем рүү цагийн мэдээллийг экспортлох бөгөөд дангаараа ч ажиллах боломжтой. Хурууны хээгээр цагаа бүртгүүлнэ.

  • Байгууллагын онцлогоос хамааран цаг төлөвлөлтийг зохиох боломжтой
  • Цаг бүртгэлийн машин руу ажилтны код болон мэдээллийг экспорт хийх боломжтой.
  • Ажилтан бүр дээр цагийн хуваарийг зохиох боломжтой.
  • Ажилтны ажилласан цагийн мэдээллийг шилжилт хөдөлгөөн бүрээр салгаж гаргах боломжтой.
  • Ажилтны хоцролт, таслалт, өвчтэй, чөлөөтэй г.м бүх шалтгааныг бүртгэж ирцийг тооцоолох боломжтой.
  • Ажилтны илүү цагийн мэдээллийг тооцож баталгаажуулах боломжтой.
  • Цалингийн систем рүү экспорт хийхдээ тухайн ажилтны цалингийн бодолтонд шаардлагатай мэдээллээр цагийн баланс гаргана.

 

Байгууллагын хэрэгцээнд шаардлагатай бүх төрлийн тайлан статистик мэдээллүүдийг гаргах боломжтой.